Kinohub

Нууцлалын бодлого

Сүүлд шинэчилсэн: 2026-09-11

Ерөнхий

Энэхүү бодлого нь Kinohub апп болон вэб үйлчилгээгээр дамжуулан таны хувийн мэдээллийг хэрхэн цуглуулж, ашиглаж, хамгаалдгийг тайлбарлана. Үйлчилгээг ашигласнаар та энэ бодлогыг хүлээн зөвшөөрсөнд тооцно.

Бидний цуглуулдаг мэдээлэл

  • Бүртгэлийн мэдээлэл — нэр, и-мэйл хаяг, мөн утсаар нэвтэрсэн бол баталгаажсан утасны дугаар, баталгаажсан огноо.
  • Нууц үг — задалж унших боломжгүй хэлбэрээр (bcrypt hash) хадгалагдана. Бид таны нууц үгийг мэдэхгүй.
  • Үзэлтийн мэдээлэл — үзэж эхэлсэн кино, зогссон байрлал, үзсэн огноо, хүслийн жагсаалтад нэмсэн контент. Эдгээр нь «үргэлжлүүлж үзэх» хэсгийг ажиллуулдаг.

Юунд ашигладаг вэ

  • Таныг нэвтрүүлэх, бүртгэлийг тань удирдах;
  • Үргэлжлүүлж үзэх, хүслийн жагсаалт зэрэг үйлчилгээг ажиллуулах;
  • Контент нийлүүлэгчид үзэлтийн нэгтгэсэн статистик өгөх (хувь хүн тодорхойлох боломжгүй тоо);
  • Эрх зөрчсөн хандалтаас сэргийлэх, техникийн доголдол шийдвэрлэх.

Бид таны мэдээллийг зар сурталчилгааны зорилгоор гуравдагч этгээдэд зардаггүй.

Хэнтэй хуваалцдаг вэ

  • verify.mn — утасны дугаар баталгаажуулах (та мессеж илгээснээр).
  • Bunny.net — видео болон зургийн хүргэлт. Үзэлт хийгдэхэд таны төхөөрөмжийн IP хаяг тэдний сүлжээнд техникийн шаардлагаар харагдана.
  • Контент нийлүүлэгч түншүүд — зөвхөн үзэлтийн нэгтгэсэн тайлан. Хэрэглэгчийн нэр, и-мэйл, утас дамждаггүй.
  • Эрх бүхий байгууллага — Монгол Улсын хууль тогтоомжид заасан үндэслэлээр албан ёсны хүсэлт ирсэн тохиолдолд.

Хадгалах хугацаа

Бүртгэлийн болон үзэлтийн мэдээллийг таны бүртгэл идэвхтэй байх хугацаанд хадгална. Бүртгэлээ устгуулах хүсэлт гаргавал үүнийг устгана.

Аюулгүй байдал

Мэдээлэл дамжуулалт HTTPS-ээр шифрлэгдэнэ. Нууц үг hash хэлбэрээр хадгалагдана. Дотоод системд хандах эрх нь үүргийн дагуу тусгаарлагдсан — ажилтан, түнш бүр зөвхөн өөрийн хариуцсан хэсгийн мэдээллийг харна. Гэвч интернэтэд бүрэн баталгаа гэж байхгүй тул та нууц үгээ хүчтэй сонгож, бусадтай хуваалцахгүй байхыг зөвлөж байна.

Таны эрх

Та өөрийн мэдээллээ харах, засварлах, устгуулах, боловсруулалтыг зогсоохыг хүсэх эрхтэй. Хүсэлтээ бүртгэлтэй и-мэйл хаягаасаа contact@mongolkino.mn руу илгээнэ үү.

Хүүхдийн хамгаалал

Контент насны ангилалтай (0+, 12+, 16+, 18+). Насанд хүрээгүй хэрэглэгч эцэг эх, асран хамгаалагчийнхаа зөвшөөрөлтэйгээр үйлчилгээг ашиглана.

Өөрчлөлт

Бодлогод өөрчлөлт орвол энэ хуудсанд шинэчилсэн огноотойгоор нийтэлнэ. Ач холбогдол бүхий өөрчлөлтийг аппаар дамжуулан мэдэгдэнэ.

Холбоо барих

Нууцлалтай холбоотой аливаа асуултаа contact@mongolkino.mn хаягаар илгээнэ үү.